2024.06.22
Улстөр
САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ, САНАЛЫН ХУУДСЫГ НЭЭЛТТЭЙГЭЭР ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
Нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл санал тоолох төхөөрөмжүүдээс сонгон бүрдэл бүрийг шалган саналын хуудас уншуулж, үйл ажиллагааг нь нэг бүрчлэн туршиж үзсэн юм.
Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт 100 хувь хяналтын тооллого (гар тооллого) хийнэ. Хяналтын тооллого хийх ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөлөлд нээлттэй.
ШИНЭ МЭДЭЭ
ГҮРЖ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
2024.11.11
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.10.21
Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ
2024.10.10
ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024.10.07
НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2024.09.02