МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан Ховд аймгийн төвийн зах, худалдааны төвд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Хувиараа болон хамтаараа нийлж үйлдвэрлэл эрхлэн, орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан өөрийн зах зээлд борлуулж байгаа иргэд бэлэн мөнгө, тусламж гэхээс илүү хөрөнгө оруулалтын орчин, борлуулалтын зах зээлээ тэлэх, цаашлаад үйл ажиллагаа явуулах, ажиллах таатай орчин байхад монгол хүн бүр өөрийн амьдарч буй газраа худалдаа наймаагаа хийгээд үйлдвэрлэлээ өргөжүүлээд зах зээлдээ тохирсон бизнесээ эрхлэх чадамжтай болсон тухай иргэд хэлж байна.
МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ”-д бүх салбарт монополийг задлан, гарааны компаниуд бойжих, шударгаар өрсөлдөх замыг нээж, хөгжлийг хөтлөх хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хийнэ. Ингэхдээ, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5% болгон бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байна.
Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төр хувийн хэвшилд саад болж, зах зээлийг нь булааж, өрсөлдөхгүй байх эрх зүйн орчныг цогцоор нь бий болгох юм.
Ингэснээр ажлын байр, таатай орчин, зах зээл хайж нутаг орноо орхиж, хотын төв, суурин бараадаж нүүдэг их шилжилт хөдөлгөөн ч буурах бөгөөд орон нутаг хөгжих, баялагаа нутагтаа үлдээх, хэрэглэх, үр шимийг нь хүртэх, тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээг авах боломжтой болно.
Энэ бүхнийг цогцоор нь бүрдүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Шинэ хоршоо хөдөлгөөн зэргээрээ хийж хэрэгжүүлээд эхэлсэн билээ. Одоо 21 аймаг, нийслэл хот дор бүрнээ бүсчилсэн байдлаар өөр өөрийн нутаг орон, хүн ам, газар зүйн онцлогтой тохируулан, эдийн засгийн суурь нөөцөндөө тулгуурлан хэрэгжүүлэх цаг ирээд байна.
Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг-Баруун бүсийн хувьд Эко үйлдвэрлэл, эко эдийн засаг, ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэр, Байгаль, тусгай сонирхлын болон хил орчмын аялал жуулчлал, Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр логистик, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь энэ бүсийн хөгжлийн гарц болох юм.
Ховд хотын бизнес эрхлэгчид Баруун бүсийн хөгжлийн төлөө МАН-аас нэр дэвшигчид болох “Морьтой аравт” багийг сонгож, Ард түмний сонголт, нутаг орны хөгжлөө түүчээлнэ гэдгээ илэрхийлж байлаа.