МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа таатай өнгөрүүлж чадахуйц газрын хүртээмжийг нэмэгдүүлнэ
2024.06.26
Улстөр

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа таатай өнгөрүүлж чадахуйц газрын хүртээмжийг нэмэгдүүлнэ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн 8-т нэр дэвшиж буй Доржзовдын Энхтуяаг танилцуулж байна.

Тэрээр Олон улсын сэтгүүлч, Олон улсын харилцаа, улс төр судлаач мэргэжилтэй. Монголын үндэсний телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж байна. Түүнчлэн 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас жагсаалтын 8-т нэр дэвшигч Доржзовдын Энхтуяа нийслэлийн дүүрэг бүрд хүүхэд, залуучуудад зориулсан челеет цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар, ногоон байгууламж, тохижилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлнэ. Нийслэлийн Өмчит барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах зорилгоор менежментийн шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ