2024.06.29
Улстөр

Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг танилцуулж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн. 

Энэ удаагийн сонгуулиар 1 сая 450 мянган сонгогч саналаа өгчээ. Энэ жилийн сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 69,4 хувьтай гарчээ. Улаанбаатар хотын сонгогчдын ирц 70 хувь, хөдөө орон нутагт дунджаар 60 хувь гарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ