МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НИТХ-ЫН 8 ТӨЛӨӨЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЖЭЭ
Нийслэлийн ИТХ-ын яаралтай, цахим хуралдаан
2024.07.02
Улстөр

НИТХ-ЫН 8 ТӨЛӨӨЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЖЭЭ

Өнөөдөр 126 гишүүнтэй УИХ анхдугаар хуралдаанаа хийж буй. Тэгвэл хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Мөн УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөөс өмнө эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байх заалттай. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо 2024.06.30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан тул Нийслэлийн ИТХ өнөө өглөө яаралтайгаар хуралдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон доорх гишүүдийг төлөөлөгчөөс чөлөөллөө. Үүнд,

  • Жуковын Алдаржавхлан

  • Наранцэцэгийн Алтаншагай

  • Нацагдоржийн Батсүмбэрэл

  • Хөххүүгийн Болормаа

  • Пүрэвжавын Ганзориг

  • Пүрэвсүрэнгийн Наранбаяр

  • Даваахүүгийн Пүрэвдаваа

  • Доржзовдын Энхтуяа нар багтаж байна. 

Эдгээр гишүүдийн 3 нь МАН, 2 нь АН, 2 нь ХҮН Нам, 1 нь Үндэсний эвслээс нэр дэвшжээ.

ШИНЭ МЭДЭЭ