2024.07.05
Улстөр
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.07.05/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын Бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын Дэд дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан, Хууль зүйн ухааны докторант Л.Мөнхбаатарыг сонгохыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ.
Бүлгийн даргаар сонгогдсон Л.Мөнхбаатар нь:
- 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэл, стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн,
- 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
- 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга,
- 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын ерөнхий байцаагч,
- 2009- 2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч,
- 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2013-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
- 2022 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2023 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажилласан туршлагатай.