ГОЛЫГ ӨРГӨТГӨХ БОЛОМЖГҮЙ УЧИР ГҮНСГЭНЭ
2024.07.08
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

ГОЛЫГ ӨРГӨТГӨХ БОЛОМЖГҮЙ УЧИР ГҮНСГЭНЭ

 Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас Сэлбэ голын урсацыг хааж боомилсон бургасыг нүүлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад буй. Тиймээс бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг нийслэлээс хувийн хэвшлийн тусламжтай явуулж байна. Үүнд, төр, хувийн хэвшлийн хамтарсан 22 ААН оролцон, 135 мянган шоо метр лаг хагшаасыг төвөлөсөн ба өнөөдрийн байдлаар тал хувийг нь цэвэрлээд байна.Энэ хүрээнд голын эрэг дагуу ургасан бургасыг үлдээн, харин урсацыг сааруулж буй бургасыг чөлөөлж байна.

Тэгвэл даланг цааш хэрхэх вэ гэдэг дээр Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлэхдээ “мэргэжлийн талаас үзэхэд голыг үерээс хамгаалахад хоёр талын түшиц ханыг өндөрлөх,  голын голдирлыг өргөтгөх, голын голдирлыг шулуутгаж доош гүнзгийлэх гэсэн үндсэн гурван арга бий. Түшиц хана хийх нь хөрөнгө болон болон цаг хугацаа их шаарддаг бол хот дундуур урсаж байгаа голыг өргөтгөх боломжгүй байгааг бид харж байна.

Иймд эцсийн арга нь голын голдирлыг шулуутгаж, лаг хагшаасыг цэвэрлэн доош гүнзгийлэх нь хамгийн түргэн шуурхай авч болох арга хэмжээ мөн.  Олон жилийн лаг хагшаас бөөгнөрч ургамал ургах хамгийн таатай орчин нөхцөл хөрсөнд үүссэн учир бургас болон нэг наст ургамал ихээр ургаж байна. Эдгээр шарилж төрлийн ургамлыг авч голын урсцыг сайжруулахаас өөр техникийн шийдэл байхгүй” гэлээ. 

 

ШИНЭ МЭДЭЭ