МАН АН, ХҮН НАМТАЙ ӨНӨӨДӨР ХАМТАРСАН ГЭРЭЭ БАЙГУУЛНА
2024.07.08
Улстөр

МАН АН, ХҮН НАМТАЙ ӨНӨӨДӨР ХАМТАРСАН ГЭРЭЭ БАЙГУУЛНА

ЕС Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй “Эдийн засгийн форум-2024”-т оролцож үг хэллээ. Тэрээр үгэндээ улс төрийн намуудтай хөгжлийн тулгамдсан асуудлыг хамтран шийдэх гэрээ байгуулна гэдгээ хэлэв.

Тодруулбал, АН, ХҮН намтай өнөөдрийн морин цагт хамтарсан гэрээ байгуулна. Энэ гэрээ нь “Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэх нэртэй байх бөгөөд зүгээр нэг тунхаг байх бус 300 орчим хуудастай хэрэгжилт тус бүрийг нарийвчлан заасан гэрээ байна гэлээ. Гэрээг Герман, Шинэ Зеланд зэрэг орны эвслийн гэрээнээс авч боловсруулсан ба энэхүү гэрээн дээр тулгуурлаж Засгийн газрын ирэх 4 жилийн төлөвлөгөө гарна гэлээ.

Тунхагт гарын үсэг зурснаар эрчим хүчний лебиралчлалаас авахуулаад томоохон төслүүд, Улаанбаатар хотоос Засгийн газрыг гаргах, энэ бүс нутагт улс төрийн 90 хувь байгаа байдлыг болих зэрэг суурь зүйлсийг шийднэ. Тэгэхдээ 30-аас дээш жил шийдвэрлэгдэж чадаагүй асуудлууд байна. Өөрөөр хэлбэл, олон талаас шүүмжлэгдээд унаад байсан төслүүд бий. Гэхдээ ихэнхдээ хүмүүст таалагдаагүй хэсгүүд нь үлдчихсэн байгаа гэсэн үг. Хүмүүст таалагдахгүй гэхдээ улс орондоо маш их хэрэгтэй ийм шийдвэрүүд дээр хурдтай шийдэхийн төлөө хамтарцгаана гэсэн юм. 

 

ШИНЭ МЭДЭЭ