“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна
2024.07.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаад 200 гаруй улсын оролцогчид оролцож байна. 

ШИНЭ МЭДЭЭ