САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА
2024.07.24
Улстөр

САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА

Ерөнхий сайдын дэргэд болон батлагдсан хуулиудын хүрээнд мөн яамдын дэргэд ажиллаж байсан үндэсний хороод бий. Тэгвэл эдгээр хороодыг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.

Ингэхдээ заримыг нь нэгтгэх, заримыг нь салбарын сайд руу шилжүүлэх, зарим хорооны ажлын албыг цомхотгохоор болж байна. Мөн Ерөнхий сайдын дэргэд салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог байгуулна гэлээ.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог байгуулах тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр “Алсын хараа-2050” урт хугацааны, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогыг үнэлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, дээрх урт, дунд хугацааны бодлогууд амьдрал дээр хэрэгжиж байна уу, аль салбарт тээг саад байна гэдэгт үнэлэлт өгөх боломжтой болох аж.

Энэхүү Үндэсний хороонд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа намуудын төлөөллүүд орох бөгөөд Ерөнхий сайд ахлах юм байна. 

ШИНЭ МЭДЭЭ