САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЭЕШ-Т 800 ОНОО АВСАН СУРАГЧ, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЭЕШ-т 800 оноо авсан Дорноговь аймгийн сурагчдын хамт
2024.08.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЭЕШ-Т 800 ОНОО АВСАН СУРАГЧ, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

Дорноговь аймгийн 2024 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд Элсэлтийн Ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн 7 сурагч, тэднийг бэлтгэсэн 6  багш байгаа юм. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус аймгийн Засаг дарга О.Батжаргал болон ИТХ-ын дарга Б.Ганзоригийн хамт хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж, шагнан урамшуулжээ. 

2024 оны хичээлийн жилийн Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан 7 сурагчид:

1. Алимаа Сувдаа -Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Англи хэл болон Матемикийн хичээлээр тус тус,

2. Эрдэнэбаяр Будцэрэн-Сайншанд сумын 1 дүгээр сургууль, Матемикийн хичээлээр,

3. Энхбат Намуун-Сайншанд сумын 1 дүгээр сургууль, Монгол хэл, бичгийн хичээлээр,

4. Буяндэлгэр Будсүрэн-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль,  Нийгмийн ухааны хичээлээр,

5. Буянбат Энхсувд-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Нийгмийн ухааны хичээлээр,

6. Энхжаргал Ураншагай-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Нийгмийн ухааны хичээлээр,

7. Тогтохбуян Алгирмаа-Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургууль, Нийгмийн ухааны хичээлээр.

Дорноговь аймгаас ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид бэлдсэн багш нарын хамт.

Бэлтгэсэн багш нар:

1. Монгол Улсын гавьяат багш Базарын Бадарч -Математикийн багш,

2. Хундмаа Баярцэцэг-Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн Нийгмийн ухааны багш,

3. Намсрайжав Өнөрмөнх-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Англи хэлний багш,

4. Элбэг Алтантуяа -Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Нийгмийн ухааны багш,

5.Сэргэлэн Энхмаа-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Математикийн багш

6. Гүнчин Баярсайхан-Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш.

 

ШИНЭ МЭДЭЭ