ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН VI ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА
2024.08.02
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН VI ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн 2 жил тутамд Зүүн хойд азийн хотын дарга нарын чуулганыг зохион байгуулж ирсэн.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотноо тус чуулган зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил "Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байна. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал шаардлага болоод байна.

Бид энэ удаагийн хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх механизмыг санал болгохоор зорьсон. Тодруулбал хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, тогтвортой дэд бүтэц, тээврийг хөгжүүлэх, тогтвортой эко аялал жуулчлалыг дэмжих гэсэн зорилтуудын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар туршлага, мэдлэгээ харилцан солилцохыг зорьж байна.” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ