МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.ЦОГТБААТАР: ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ ИРСЭН, ЦААШИД Ч ДЭМЖИНЭ
Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга, М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХЭДХ-ны гишүүн, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХЭДХ-ны гишүүн
2024.08.05
Хууль, эрх зүй

Д.ЦОГТБААТАР: ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ ИРСЭН, ЦААШИД Ч ДЭМЖИНЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 2024.07.31-нд уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүдтэй уулзаж, хөндөгдсөн асуудлуудын талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлүүдийн  талаар ярилцсан юм.

Мөн Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар ярилцсан бөгөөд уулзалтын үеэр  Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгойлон анхаарч ирснээ тэмдэглээд тус дэд хорооноос гарах бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга, М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХЭДХ-ны гишүүн, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХЭДХ-ны гишүүн

ШИНЭ МЭДЭЭ