МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХОЛБООНД ЭРДЭНЭТ ХОТЫГ АЛБАН ЁСООР ЭЛСҮҮЛЭВ
2024.08.07
Орон нутгийн хөгжил

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХОЛБООНД ЭРДЭНЭТ ХОТЫГ АЛБАН ЁСООР ЭЛСҮҮЛЭВ

"ICLEI" холбоо нь 2500 гаруй орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай хамтран ажилладаг дэлхийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд томоохон хотуудын тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг юм.

"ICLEI" холбооны Зүүн азийн бүс хариуцсан захирал Шүй Жоу болон бусад мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, байгаль орчинд ээлтэй ногоон хотын хөгжлийн бодлого, хотын дахин төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг хотыг буй болгох асуудлаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус сүлжээнд манай улсаас одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотууд элсэн хамтран ажиллаж байна. Цаашид тогтвортой хотын хөгжлийн асуудлаар олон улсын форумыг зохион байгуулж, сайн туршлага солилцох, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх санхүүжилт буй болгох талаар хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ