2024.08.06
Улстөр
МУ-ын Засгийн газрын тэргүүн, Шадар сайдууд , Засгийн газрын гишүүд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзлаа
Өнөөдөр МУ-ын Засгийн газрын тэргүүн, Шадар сайдууд , Засгийн газрын гишүүд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд оролцохдоо:
1. Бүсчилсэн хөгжил, зүүн босоо коридорын төмөр зам
2. Түүхэн аялал жуулчлал, дэд бүтэц, автозам
3. Боомтын сэргэлт
4. Сумын хөгжил,хөрөнгө оруулалт
5. ХАА-н боловсруулах үйлдвэрлэл, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг асуудлыг бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ухнаагийн ОтгонбаярЛхагвасүрэнгийн СоронзонболдGankhuleg MunguntsogУИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэн дэмжигч хуудасШинэбаярын Бямбасүрэнсаналаа нэгтгэн уламжиллаа.
УИХ-ын гишүүний хувьд саяхан тойрогтоо ажиллах үеэр Татварын шинэчлэл, ЭМ-ийн даатгал, Нийгмийн даатгал,зээлийн хүү зэрэг асуудлыг хамтарсан Засгийн газар шийдвэрлэхийг иргэд, бизнес эрхлэгчдийн хүлээлт байгаа талаар танилцууллаа.
Ирэх долоо хоногоос УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах төлөвтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25