Х.Нямбаатар: НЗДТГ бүрэн бүрэлдэхүүнээрээ Яармаг дахь Хангарди ордонд нүүж ирлээ
Яармаг дахь Хангарди ордон
2024.08.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: НЗДТГ бүрэн бүрэлдэхүүнээрээ Яармаг дахь Хангарди ордонд нүүж ирлээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүсэн тухай хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдээлэв.

Тэрбээр "Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд НЗДТГ Яармагт байрлалтай шинэ Хангарди ордондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирлээ. Одоогоор Эрүүл Мэндийн Газар болон Байгаль Орчны Газар хараахан нүүж ирээгүй байна. Бусад бүх агентлаг Яармагт шилжиж ирсэн. 

Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар анх 2016 онд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд найман жилийн дараа барилга байгууламжууд баригдаж дууссанаар НЗДТГ, түүний харьяа агентлагууд нүүж ирсэн" гэв.

Нийслэлийн төр захиргааны албанд 2000 орчим хүн ажиллаж байгаа юм. 

 

ШИНЭ МЭДЭЭ