Монголын анхны “Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг нээлээ
2024.08.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монголын анхны “Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг нээлээ

Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Бэрх хотод Монголын анхны “Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлтээ хийлээ.

Бэрхийн хаагдсан далд уурхайг түшиглэн байгуулсан “Монголын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, ийнхүү ашиглалтад орууллаа.

2019 онд эхлүүлсэн энэхүү ажил аялал жуулчлалыг татах томоохон төв болох юм. Нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тэргүүтэй засгийн газрын гишүүд, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ