2024.08.08
Улстөр
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЦАХИМААР ХУРАЛДАВ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албан хаагчид өнөөдөр (2024.08.08) орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодтой цахимаар хуралдлаа.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу энэ сарын 12-оос иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаарх мэдээллийг иргэдэд түгээх зөвлөмж өглөө. Түүнчлэн 8 дугаар сарын 12-оос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах болон нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах зэрэг зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцов.
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2024.08.08)-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулахад шаардлагатай үндсэн чиглэл хоорондын уялдааг хангах Ажлын хэсэг байгуулсан талаар болон энэ сарын 22, 23-ны өдөр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагуудад сургалт зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдээлэл өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
ГҮРЖ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
2024.11.11
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.10.21
Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ
2024.10.10
ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024.10.07
НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2024.09.02