"Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүн гарлаа
2024.08.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

"Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүн гарлаа

 Улмаар шагналыг гардуулан өглөө. Нийт 54 улсын 476 баг оролцсоноос хоёр шатанд 18 улсын 36 бүтээл тэнцэж 2024 оны 07 дугаар сарын 25-аас 31-ний хооронд олон нийтэд нээлттэй танилцуулж санал авсан.

Тус арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Америкийн Нэгдсэн Улс, Герман улс, Польш Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын шилдэг хот төлөвлөгчид, профессорууд ажилласан. Шүүгчдийн нэгдсэн дүн тэнцсэн учир 1-р байрт хоёр баг, 5-р байрт хоёр баг тус тус шалгарсан нь онцлог байв.

Шилдэгүүд:

  • 1-р байр: “Хятадын зам, гүүрийн корпорац, хятадын төрийн барилгын инженерийн корпорац, хятадын харилцаа холбоо, барилгын компанийн салбар хурдны замын зөвлөх үйлчилгээний компанийн хамтарсан баг
  • 1-р байр: Зүүн Хятадын Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн ХХК-ийн баг
  • 2-р байр: Индонез улсын Urban+ баг
  • 3-р байр: Япон улсын Index Strategy, Inc баг
  • 4-р байр: NAP групп, Сөүлийн их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Гюнгганы архитекторууд хот төлөвлөлтийн хамтарсан баг
  • 5-р байр: Монгол Франц Германы хамтарсан “Эзэнт гүрний өлгий " олон улсын баг
  • 5-р байр: Австрали улсын IAPA PTY LTD баг

ШИНЭ МЭДЭЭ