Аспартам буюу хиймэл сахар хэмээх “ цагаан хор” оос татгалзаарай
АСПАРТАМ ГЭЖ ЮУ ВЭ? үүнийг ард түмэн мэдэх ёстой, ойлголт мэдээлэл хүргэх учиртай. Аспартам буюу хиймэл сахрын талаар бүх шатандаа ойлголт муу байна. Жирийн сахраас 200 дахин их амттай аспартамыг хүнсний бүтээгдэхүүнд чихэрлэг амт оруулах зорилгоор ашигладаг бөгөөд энэ нь элсэн чихэр багатай бүтээгдэхүүний ард нуугддаг /sugar free/ гэсэн тэмдэглэгээтэй Е951 кодтой хүнсний нэмэлт юм. Үүнийг дэлхий нийтээр хийжүүлсэн ундаа, бохь, желатин, төрөл бүрийн чихэр, амттан, иогурт, бялуу, талх, боорцог, чихэр агуулаагүй ханиадны эм, витамин… зэрэг таны өдөр тутамдаа хэрэглэдэг 6000 гаруй хүнсний бүтээгдэхүүн, ундаанд байдаг.
Анх аспартамыг ходоодны хорт хавдрын талаар судалдаг АНУ-ын эрдэмтэн Жеймс Шалатар аспарагины хүчил дутагдсанаас ходоодны хавдар үүсэж байна гэсэн шинэ санаа дэвшүүлж, үүнийг химийн аргаар гаргаж авч болох эсэх талаар 10 гаруй жил судалж, 1965 онд аспартамыг гаргаж ирсэн түүхтэй. Тэрээр нээлт хийснээсээ хойш 9 жилийн дараа E951 кодтой аспартамын сертификатаа 1974:07:13-ны өдөр батлуулсан. Энэ нь аспарганы хүчил гэж нотлогдоод 2000 он хүртэл явсан юм.
ДЭМБ болон бусад эрдэмтэд аспартам хорт хавдар үүсгэдэг болохыг нотолчихлоо. Ялангуяа ходоодны хорт хавдар, тархины судасыг нарийсгаж, сэтгэл мэдрэлийн өвчин тэнэгрэх, зөнөгрөх өвчлөлд нөлөөлж буй нь батлагдсан.
Дэлхийн хүн амын 60 хувь, үүн дотор БНХАУ, Шинэ-Зеланд, Өмнөд Ази, Австрали Монгол зэрэг Азийн орнуудад аспартамын хэрэглээ 80 хувьд хүрсэн гэсэн судалгаа бий.
ХОРТ ХАВДАР ЯАЖ ҮҮСГЭДЭГ ВЭ? Аспартам хэмээх цагаан нунтаг зүйл нь усанд орохоороо шууд уусаж, олон төрлийн химийн нэгдэл болон задарч хүний биед хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Үүн дотор 17-20 хувь эзэлдэг 2 бодис бий. Үүний нэг нь метонал буюу метилийн спирт, үүнийг уугаад 10 гаруй иргэн амь насаа алдсан гашуун түүхийг манайхан мэднэ. Энэ бодис аспартам агуулсан бүтээгдэхүүнд их хэмжээтэй байгаа учраас хүнийг хараат болгодог. Нөгөөх нь формальдегид эмээлт зах дээр худалдаалж буй махнаас илэрч шуугиан тарьсан, маш хортой бодис. ДЭМБ-ын хохимой толгойтой тэмдэглэгээ дээр бичигдсэн хортой бодисуудын нэр дотор бий. Формальдегидын бүтээгдэхүүнд байх ёстой хэмжээ нь 0,001 хувь, гэтэл аспартамд 17-20 хувь эзэлдэг, үндсэндээ ХОР.
АСПАРТАМААС ХЭРХЭН ТАТГАЛЗАХ ВЭ? Бид аспартамтай бүтээгдэхүүнээс зугтах арга байхгүй ч, хэрэглээндээ хяналт тавьж багасгах нь нэн тэргүүний хийх ажил. Түүнчлэн ДЭМБ-аас 2023.07.13-ны өдөр тогтоол гаргаж, аспартамыг хүний биеийн массын 1 кг -д 2 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэх норм гаргалаа. Жишээ нь 70 кг жинтэй хүн 140 грамм аспартам нэг өдөр хэрэглэж болно, үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хор учруулна гэсэн үг. Монголчуудад зөв мэдээллийг түгээж чадвал тусгал сайтай, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхдээ сайн ард түмэн. Тухайлбал манайхан давсны хэрэглээ багасгаж, байгалийн давсны хэрэглээ нэмэгдэж байна. Яг үүн шигээ аспартамын талаар зөв мэдээлэлтэй болж үүнээс татгалз. Аль болох био бүтээгдэхүүн хэрэглэж, сүү, цагаан идээ, мах зэрэг өөрсдийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэ.
Монгол маханд аспартам байхгүй, монголчууд эртнээс генээрээ мэдэж хэрэглэж ирсэн тэмээний бөх, хонины сүүл, өвчүү, үхрийн годонд байдаг тураг өөхөө хэрэглэ. Хүүхдүүддээ багаас нь идүүлж сурга.
Миний хувьд иргэдтэй онлайнаар болон биечлэн нүүр тулсан уулзалт тогтмол зохион байгуулж, олон хүний сэтгэлийн зовуурь, өвчний түүх сонсдог. Саяхан Солонгост нэлээн хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн нэг хүн уулзлаа. Тэрээр нутагтаа ирээд монгол хоолондоо хоолшихгүй, уур, уцаартай, дотор бачимддаг болчихлоо, өмнө нь зүгээр байдаг байсан. Харин солонгос хоолоо идэхээр сайхан болдог, ингэж солонгос хоолны хараат болсондоо гутарч сэтгэл санааны гутралтай болсон талаараа ярьж байна. Энэ бол аспартамын нөлөө.