МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.16
Улстөр

Ц.Идэрбат: Цаашдаа хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн төсвийн эх үүсвэр хэрхэн шийдэгдэх вэ?

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бүгдийг нь асууна гэдэг боломжгүй. Хоёр сэдэв дээр тогтож асуумаар байна. Нэгдүгээрт, ард иргэдийн дунд хамтарсан Засгийн газраас маш том хүлээлт байгаа гэдгийг анхдугаарт чуулган дээр хэлж байсан. Тэр үед “Шинэ хоршоо” хөтөлбөрийн цаашдын төлөвийг хэрхэн харж байна. Малчид иргэд үүнийг “нэгдэлжих хөдөлгөөн”, “мал хувьд очсон цаг үе”, дараагийнх нь малчид руу хандсан маш том реформийн шинжтэй арга хэмжээ болж гэж тухайн үед дүгнэж хэлж, үр дүнгээ хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар надад олон хүн хандсан. 

Арилжааны банкнууд чинээлэг малчин, шинэ хоршоо хөдөлгөөний хүсэлтүүдийг авахаа больсон байна. Мөрийн хөтөлбөр дээр энэ асуудал туссан байгаа. Төслийн нийт дүн 5 их наяд төгрөг. Цаашдаа хэрэгжих төслийн эх үүсвэр байгаа юу. Энэ асуултын хариултыг олон хүн хүлээж байгаа.

Мөрийн хөтөлбөр дээр туссан шинэ биш үргэлжлээд явж байгаа зүйлсийг тасралтгүй явуулах. Малчин хүн нэгдээд очиход эх үүсвэргүй гэдэг шалтгааныг арилжааны банк болон бусад банкнууд хэлэхгүй байх баталгаа байна уу?

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ