МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.19
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнхбат: Орон нутгийн Нэгдсэн эмнэлгүүд гүйцэтгэл санхүүжилтээр яваад өрөнд орсон, үүнийг энэ удаагийн тодотголоор шийдэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: 

Төрийн худалдан авах авах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал нэлээн хэлж байна.Үүн дээр орон нутагт мөн адил санал гардаг. Тендер олон удаа зарлагддаг, хугацаа алддаг. Зарим тохиолдолд төрийн өмчит аж ахуй нэгжүүдээр гүйцэтгэдэг зэрэг асуудал гардаг. Гол асуудал он дамжсан төсөв байдаг. Төсөв хийлгээд 2-3 жил он дамждаг. Үүнийг төрийн өмчит компанид санал тавьж хийлгэхээс илүү, ижил төстэй компаниар хийлгэж болохгүй юу? Эсвэл тухайн жилд тендер зарлахдаа төсвөө шинэчилсэн байх талаар шаардлага тавьж болох уу?

Орон нутагт байгаа Нэгдсэн эмнэлгүүд гүйцэтгэл санхүүжилтээр явсаар байгаад өрөнд орсон эмнэлгүүд бараг бүх аймагт байна. Энэ өрийн асуудлыг энэ удаагийн тодотголоор шийдэх үү? Түүний асуултад ЭМС болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.