2024.08.20
Хууль, эрх зүй
Х.Тэмүүжин: Мөрдөх алба байгуулагдвал хил хязгаарт хумигддаггүй хэргүүд дээр ажиллах боловсон хүчин чадваржина
Салбар салбарын төлөөллөөс бүрдсэн УИХ-ын 126 гишүүдийн нэг Х.Тэмүүжин ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хуралын чуулганы нээлт болон Засгийн газрын тэргүүн, сайд нарыг томилох үеэр өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлсээр байгаа. Тухайлбал, авлигатай тэмцэх үйл явцыг парламент тэргүүлэх ёстой. Ингэхийн тулд энэ удаагийн парламент илүү цэвэр манлайллыг үзүүлээсэй гэж хүсэж буйгаа бусад гишүүддээ уриалаад амжсан.
Түүнчлэн парламентын засаглал бүхий ардчилсан улс гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож, нэг байшинд байдаггүй. Тиймээс Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн гурван нам хамтраад байгуулсан Засгийн газраас гурван хүлээлт хүлээж буй. Нэг нам хийж чадахгүй байсан ажлуудаа явуулаарай. Зориг гаргаарай. Баруун төвийн үзэлтэй хоёр нам Ардын намтай хамтраад ажиллах гэж байна. Баруун төвийн үзэл бүхий намын эрхэмлэдэг эхний зүйл бол бизнесийн эрх чөлөө. Иргэний санаачилга, хувийн хэвшил, хувийн өмчийг эрхэмлэсэн эдийн засгийн бүтэц босгох хэрэгтэй. Өнгөрсөн найман жил даргын эдийн засаг ноёлсон. Төрийн өмч, даргын гарын үсэг дээр тулгуурласан мөнгө олох уралдаан руу явсан. Энэ эдийн засгийн буруу тогтолцоогоо зогсоогоорой!" гэдгийг сануулсан билээ.
Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төсвийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг хэлэлцэх явцад өөрийн байр суурийг идэвхтэй илэрхийлсээр байна. Тодруулбал, ХЗБХ-ны хуралдаан дээр дараах байр суурийг илэрхийллээ.