Монгол Улс дэлхийн ногоон барилгын зөвлөлтэй хамтарч ажиллах боломжтой
2024.08.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Монгол Улс дэлхийн ногоон барилгын зөвлөлтэй хамтарч ажиллах боломжтой

Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн Европын сүлжээний дэд дарга Ричард Тэйхманыг хүлээн авч уулзан, ногоон барилгын төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Монгол Улсын барилгын салбар Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 830 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээн ажиллаж байгаагийн зэрэгцээ Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хотыг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулж, орон нутагт хотуудыг хөгжүүлэхдээ ногоон барилгын концепцыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Дэлхийн ногоон барилгын зөвлөлтэй хамтарч ажиллах нь хэзээд нээлттэй байх болно.

ШИНЭ МЭДЭЭ