2024.08.21
Улстөр
"Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба байгуулагдлаа
Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд "Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба байгууллаа.
Дээрх 3 аймгийн иргэдийг парламентад төлөөлж буй Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг гишүүд энэхүү ажлын албыг санаачлан байгуулжээ.