2024.08.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Яармагийн гүүрийг 9-р сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажил зарим нэг шалтгааны улмаас хуваариасаа бага зэрэг хойшилж байна. Тодруулбал 2010 оны үед хийгдсэн Туул голын чиглүүлэгч далан сэтэрсэн. Үүнээс шалтгаалж гүүрний урд хэсэг рүү ус орсон. Байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа алдаж байгаа хэдий ч ирэх 9-р сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт далан бэхжүүлэх буталсан чулуун сууриа авч дууссан.
Содон хорооллын араар Гэмтлийн эмнэлгийн зам руу нийлэх 6 эгнээ замын ажил үргэлжилж байна. Харин нэг айлтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлын улмаас ажил бага зэрэг удааширсан байдалтай байна. Гэхдээ гүүрэн байгууламжууд болон дэд бүтцийн ажлууд нь хийгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ