Европын зах зээлд Монгол органик бүтээгдэхүүн гаргахад Болгар улс том гүүр болно
2024.08.23
Гадаад харилцаа

Европын зах зээлд Монгол органик бүтээгдэхүүн гаргахад Болгар улс том гүүр болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын Дэд ерөнхийлөгч, Болгар, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хадагтай Росица Кироваг хүлээн авч уулзлаа.

Монгол, Болгар улсын хооронд сайхан түүх бий. Хоёр зуун дамжсан 75 жилийн хамтын ажиллагаатай. Дарханы нэхий үйлдвэрийг Болгар улсын мэргэжилтнүүд барьж өгч байсан.
Европын зах зээлд Монгол органик бүтээгдэхүүн гаргахад Болгар улс том гүүр болохыг тодотгон хэлж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний салбарт олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа нягт үргэлжлүүлэхэд хоёр тал бэлэн байгаагаа илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ