МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнхтуяа УИХ-ын гишүүн
2024.08.23
Боловсрол

Ц.МӨНХТУЯА: БАГШ НАР ТЭТГЭВЭРТ ГАРААД ЖИЛИЙН ДАРАА ӨӨД БОЛЦГООЖ БАЙНА

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

Боловсролын сайдаас асууя. Ирэх 4 жилд багш, ажилчдын үндсэн цалинг хэдэн хувиар нэмж, хэдэн төгрөг болгох вэ? Хоёрдугаарт, салбарын багш ажилчдын орон сууцны асуудал дээр Наранбаяр сайд ямар бодолтой явдаг вэ? Ямар бодлого, мөрийн хөтөлбөр дээр багш, ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэх боломж гаргалаа байна вэ?

Мөн Монголын багш нарын VII Их хурлын шийдвэр дээр багш нарын 70, 80 бараг 90 хувь нь тэтгэврийн насны асуудал байгаа? Тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50... хүсвэл гэж байгаа юм. Хэрвээ хүсвэл энэ насанд тэтгэвэрт гарах боломж, нөхцлийг та гаргаж чадах уу? Дөрөвдүгээрт, багш, ажилчдын хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийх үү? Үүнийг хийхгүй орхигдуулаад яваад байгаа.

Тавдугаарт, багш, ажилчдын мэргэжлээс шалтгаалсан өвчлөл. Энэ асуудал ерөөсөө орхигдчихсон. Сүүлийн үед багш нар хавдраар маш их өвчилж байна. Сүүлийн асуулт бол ирэх 4 жилд цэцэрлэг, сургуулийн анги дүүргэлтийг 30-аас хэтрүүлэхгүй ажилла гэсэн хүсэлтийг маш олон багш, ажилчид ирүүлж байгаа. Үүн дээр ямар бодлого барих вэ? УБ хотод гэхэд 50-аас дээш анги дүүргэлттэй сургууль маш их байгаа шүү дээ. Энэ талаар тоо баримт юу байна?  

Боловсролын сайд 50, 55 гэж эрт гарч болохгүй, багшийн дутагдалтай байна гэж ингэж ярьж байгаа чинь өөрөө аягүй буруу ярьж байна шүү. Багш нар эрүүл мэндийн хувьд их асуудалтай байгаа учраас эртхэн тэтгэвэрт гаръя, тэтгэвэрт гараад нэг жил болохгүй өөд болцгоож байна. Ачаалал маш хүнд байна.

Энийг хүнд, хортой гэхээсээ илүү ачааллыг нь их нарийн судлахгүй бол зүгээр бүдэг бадаг юм яриад, ингэж болохгүй, тэгж болохгүй гээд яваад байж болохгүй гэж үзэж байна. Зарим багш нар самбарынхаа өмнө харваад өнгөрч байгаа тохиолдол ч гарч байгаа шүү дээ.