МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.23

Д.Бум-Очир: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаас хэзээ ч татгалзаж болохгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 

Энэ байдлаараа явбал Монгол Улс багшгүй болно. Ард түмний хүүхдүүд ямар багшаар яаж хичээл заалгахыг олон гишүүд хөндөж байна. 2030 он гэхэд 23 мянган багш дутагдана гэсэн тооцоог сайд өөрөө хэлсэн.Гол учир нь ажлын ачаалал их,үүнээс болж бидний хүүхдүүд Орос хэлний багшаар англи хэл заалгаж түүхийн багшаар нийгмээ заалгаж,химийн багшаар биологио заалгаад олон жил ингэж явсан. Энэ байдлаас бид яаралтай гарах хэрэгтэй.Үүнийг мөрийн хөтөлбөрт тусгасанд талархаж байна. Нэгдүгээр ангийн багш 40 минут хичээлээ заахад 50 хүүхдийг тойрч амждаггүй. Ийм нөхцөлд багшаас ямар чанар шаардах вэ. Багшийн цалинг үе шаттай нэмэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан.

Соёл гэдэг зүйл гар утсанд байдаг юм биш, хүний оюун ухаанд байдаг юм. Багш нарийн гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг маш их хэрүүлтэй асуудал бий. Үүнийг яаж сайжруулах вэ. Нарийвчилсан төлөвлөгөө харахыг хүсэж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаас хэзээ ч татгалзаж болохгүй. Энэ бол Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа зүйл гэдгийг ойлгож гишүүд дэмжээсэй гэж хүсэж байна. Мөн сумын төвд соёлын төв байгуулах асуудлыг дэмжиж байгаа гэж би онцгойлон хэлье. Түүнчлэн соёл гэдэг зүйл гар утсанд байдаг юм биш, хүний оюун ухаанд байдаг юм. Хүнийг хүн болгодог зүйл бол соёл шүү. Бид хүмүүсээс соёлтой боловсролтой, Монгол хүнээ Монгол болгохгүй бол Монгол Улсаа Монгол байлгаж чадахгүй шүү. Энэ соёлтой холбоотой хамгийн чухал зүйл" гэлээ. .