МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.23
Хууль, эрх зүй

Б.Уянга: Төрийн өмчийн уул уурхайн компаниудын засаглал үйл ажиллагааны цар хүрээний асуудлууд хөтөлбөрт хэрхэн тусгагдсан байгаа вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга: 

Төрийн өмчийн уул уурхайн компаниудын засаглал үйл ажиллагааны цар хүрээний асуудал чухлаар тавигдсаар ирсэн. Үүн дээр 2024-2028 оны Засгийн газрын хөтөлбөрт ямар үйл ажиллагаа тусгагдсан бэ? Юуг баримталж ажиллах вэ? ЗГХЭГ-ийн дарга МУ-ын сайд Н.Учралаас үүнийг асууж байна.

Боловсролын сайд П.Наранбаяраас асууя. Боловсролд бүх хүүхэд, залуучуудыг тэгш хамруулна гэсэн хөтөлбөрийг агуулгаар нь дэмжиж байна.Гэхдээ албан боловсролын сургалтад хамрагдах боломжгүй хүмүүс манай улсад их бий. Хөтөлбөрт боловсролын чөлөөт бүсэд оруулна гэж тусгажээ. Энэ нь өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөр үү, илүү нарийвчилж тайлбар өгнө үү? Мэдлэг чадвартай боловсон хүчин бэлдэнэ гэсэн байна. Инженерийн мэргэжил сонгож буй хүмүүс цөөрч байгаа. Үүнийг дээд боловсролыг эрэлттэй нийлүүлнэ гэсэн бодлоготой хэрхэн уялдуулах вэ?

ШИНЭ МЭДЭЭ