2024.08.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүүхдийн асуудал бол бидний шийдэх хамгийн чухал зүйл!
"Өнөр Бүл" Хүүхдийн Төв асуудлыг хөндөн Ө.Мягмарын даргатай уулзлаа. Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль гээд зарим хуулиудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй.
Учир нь эцэг эх байх эрхээсээ татгалзан хүүхдээ 2, 3-аар нь асрамжийн газарт аваачиж өгөх эцэг эхчүүдийн асуудал, архидан согтуурч хүүхдээ хаях, асрамжийн газрыг хүүхдийг нь өсгөж өгөх ёстой гэж ойлгосон замбараагүй төрөлтүүд олширсон. Үр дагавар нь гэр бүлгүй, өнчин гэх тодотголтой хүүхдүүд олширч сэтгэлзүйн хувьд гэмтэл авсаар байна. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр тус асуудлаас танилцуулж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайд Л.Энх-Амгалан хэллээ. Удахгүй хамтарсан уулзалт зохион байгуулна. 2025 оны төсөв дээр онцгойлон анхаарна гэдгээ сайд хэллээ.