УИХ-ын гишүүн Д.Батлут
2024.08.27
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой болгох асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
2023 оны Засгийн газрын үйл ажиллагааны аудит хийсэн тайлангийн дүгнэлт хэсэг дээр ЭТТ компаниас бусад төрийн өмчийн компаниудын хөрөнгө 9% нэмэгдсэн, өр шир 9,6% нэмэгдсэн, ашигтай үйл ажиллагаа нь 5,4% бурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ ямар шалтгаантай байна?
Төрийн өмчит компанийг олон нийтийн оролцоотой болгох ёстой гэсэн асуудлыг өнгөрсөн парламентад нэлээдгүй ярьсан. Тэгэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар үүн дээр ямар байр суурьтай байна. Цаашлаад төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоотой болгох, хөрөнгө мөнгө, ашигт үйл ажиллагааг нь дээшлүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
2022 онд хэрэгжиж байсан 400 орчим төсөл арга хэмжээний 200 гаруйд нь нийцлийн аудит хийгээд түүнээс 70-80 тэрбум төгрөг нэмж тооцож экспертиз хийсэн гэсэн дүгнэлт гарсан санагдаж байна. Энэ асуудалд аудит болон бусад байгууллага ямар арга хэмжээ авч дуусгасан вэ?
2023 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээнд нийслэлийн аудит хийсэн үү. Үүн дээр ямар зөрчил дутагдал илрэв?
Барилгын материалын өртөг зардал тооцохдоо хэдэн оны үнэлгээний стандарт зарчимд тулгуурлаад байна?
Эрүүл мэндийн даатгалын сан гүйцэтгэлийн санхүүжилтээр явагдаж чадах аа больсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.