АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ МОХАММАД ИСАН ХАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.08.28
Гадаад харилцаа

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ МОХАММАД ИСАН ХАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын Ерөнхий үахирал Мохаммад Исан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс АХБ-ны түншлэлийн 33 жилийн ой тохиож байна. АХБ нь 1991 оноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн олон талт хөгжлийн түнш юм.

Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталж, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийг өрнүүлж байгааг АХБ-ны зочид төлөөлөгчдөд танилцуулж, олон жил үр дүнтэй төслүүдэд хамтарч ажиллахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ