Х.Нямбаатар: Стандартаа шинэчлээд өгчихвөл хуучин бродюрыг солиод байх шаардлагагүй
2024.08.27
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Стандартаа шинэчлээд өгчихвөл хуучин бродюрыг солиод байх шаардлагагүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар оролцлоо. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хотын даргаас асуулт асууж, хариулт авсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар "Брюдуртой холбоотойгоор нэг тайлбар хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ онд ₮35 тэрбумын өртөг бүхий бродюрыг солихоор төлөвлөсөн гэх ташаа мэдээлэл түгсэн. 2024 онд нийслэлийн 60 гаруй байршилд авто замын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Эдгээр авто замын брюдурыг солих төсөвт өртгийг өөрчилж чулуун бродюр болгосон. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд авто замын брюдурыг нийлүүлж чадахгүй гэдийг Улаанбаатар хотын захиргаанд илэрхийлсэн.  

Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын брюдурыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байх ёстой гэж заасан.

Яг энэ стандартын дагуу хуучин брюдур-н дээр нь авто замыг асфальтаар хуччихаар 7-8 см болчхож байгаа юм. Стандартынхаа дагуу л ажлаа хийж байгаа байдал нь энэ. Хуучин брюдурыг аж ахуйн нэгж, орон нутаг руу явуулах журам гаргаад ажиллаад явж байна. Тиймээс "MNS" стандартыг солиод өгвөл эмтрээгүй хуучин брюдурыг солиод байх шаардлагагүй. Харин ч зам асфальтын ажил хурдан дуусна” гэв. 

ШИНЭ МЭДЭЭ