2024.08.30
Эдийн засаг, Худалдаа
Д.Энхтүвшин: Тээврийн салбарын эдийн засгийн өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайтай холбоотой вэ
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Тээврийн салбарын өсөлт хойно тайлбарлахдаа 40 орчим хувиар өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ өсөлтөөс уул уурхайтай холбоотой тээврийн салбарын 1,8%-ийн өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайн салбартай холбоотой өсөлт вэ?
Түүний асуултад, Эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.
Тодруулга, Үүнийг асууж буй шалтгаан нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хязгаарлагч үзүүлэлтүүд байгаа. Төсвийн зардлын өсөлт нь уул уурхайн салбарын бус өсөлтөөс хэтрэхгүй байхаар заалт байгаа. Үүн дээр, уул уурхайн салбарын бус өсөлт нь 23,3% буюу уул уурхайн салбараа дангаар нь аваад, зарим уул уурхайтай холбоотой тээврийн салбар нь "тээвэр" гэдэг өөр хэсэг орчхоод байна. Тэгэхээр энэ үзүүлэлтийг уул уурхайгаас хамааралтай салбараа нэмчихвэл төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихөөр 2023 оны төсвийн гүйцэтгэл харагдаад байгаа юм. Энэ тээвэр дотор орсон залруулгыг хийвэл уул уурхайн бус салбарын өсөлт хэдэн хувь гарахаар байна вэ?
ШИНЭ МЭДЭЭ
Д.Энхтүвшин: Би Танхимын ажлаа өгсөн
2024.11.20
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07