2024.09.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦЛИЙН НЭМЭГДЛИЙГ 25 ХУВЬ БОЛГОЛОО
Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.12.26
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
2024.12.26