МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.30
Эрүүл мэнд

Б.Бат-Эрдэнэ: Шаардлагатай бол эмийн лавлагаа лаборатори, хүнсний лавлагаа лабораторийг нэгтгэх хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бид эмийн чанарт анхаарах хэрэгтэй. Энэ асуудал бол гамшгийн хэмжээнд хүрчихсэн юм шиг байна. Монголд хэдэн удаа, гадаад улсад "хэдэн удаа эм уугаад эдгэж байна" гэх ойлголт маш өөр болчихсон юм билээ. Эмийн лавлагаа лабораторитой холбоотой асуудлыг би хөндөөд байгаа юм. Бид өнөөдөр ямар хэмжээний эм ууж байна. Тэр эм маань чанартай юу үгүй. Нэг ёсондоо, хүнснээсээ их эм авч уудаг болчихсон цаг хугацааг туулж байгаа шүү дээ. Тиймээс, лаборатори хүний нөөцийн асуудал дээр анхаараах хэрэгтэй. 2025 ондоо багтаад эмийн лавлагаа лаборатори, хүнсний лавлагаа лабораторийг нэгтгэх үү. Яах ёстой вэ. Үүн дээр дорвитой шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Эмийн чанартай холбоотой асуудал маш хүнд тусаж байна. 

Түүниий асуултад, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ