МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын ээлжит бус чуулган 7 удаа хуралдаж, 39 асуудал хэлэлцэн, зохих шийдвэрүүдийг гаргалаа
2024.08.30
Улстөр

УИХ-ын ээлжит бус чуулган 7 удаа хуралдаж, 39 асуудал хэлэлцэн, зохих шийдвэрүүдийг гаргалаа

УИХ-ын чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан нийт 7 удаа хуралдаж, 39 асуудал хэлэлцэн, зохих шийдвэрүүдийг гаргалаа. 2024-2028 оны Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа.

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд:

Эдийн засгийн байнгын хороо 2 удаа хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд, дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай 5 хуулийн төсөл, “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай”, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын 3 төсөл хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд хүргүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ