МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 17 ЦЭЦЭРЛЭГТ STEAM ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2024.09.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 17 ЦЭЦЭРЛЭГТ STEAM ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам STEAM хөтөлбөрийг хувийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I, Мандал сумын III цэцэрлэгт хэрэгжүүлсэн нь хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байгаа тул аймгийн хэмжээнд бүх цэцэрлэгүүддээ хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хичээлийн жилийн эхнээс хүүхдүүд шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээ-гоо зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх шинэ тоглоомуудаар тоглоно.

Цэцэрлэг тус бүрт олгосон Steam kinder тоглоомын багцад 101 нэр төрлийн эд анги тоглоомууд мөн багш, сурагчийн дэвтэр, эцэг эхийн үнэлгээний хуудас гэх мэт тусгайлсан хөтөлбөрөөр хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндэд хор нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт сургалтын хэрэглэгдэхүүнүүд багтаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ