МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗГ-ын хөтөлбөрт Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг тусгууллаа
2024.09.03
Орон нутгийн хөгжил

ЗГ-ын хөтөлбөрт Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг тусгууллаа

''Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай'' Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол зэрэг нийт 39 хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн баталснаар ээлжит бус чуулган өндөрлөлөө.

Ээлжит бус чуулганаар миний бие Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Даянгийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг тусгууллаа. Уг ажил хэрэгжсэнээр бүс нутгийн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх юм.