2024.09.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
М.Нарантуяа-Нара: Аюултай гишүүн байх уу, Аюулгүй ирээдүйтэй гишүүн байх уу…
УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн билээ. Үүний нэг нь сошиалд олон дагагчтай, тэр хэрээр дагагчдынхаа анхаарлын төвд байж чаддаг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара юм.Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, хот төлөвлөлт, утаагүй түлш, эмнэлгийн хүртээмж зэрэг нийгмийн анхаарлын төвд буй шийдлээ хүлээсэн, хариуцлага нэхсэн олон асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлж, салбарын сайдуудад хариулт нэхсэн асуулт дайж амжсан.
Тухайлбал, барилга байгууламжийн засвар, хотын замын бродюр зэрэгт стандарт тавьж хэдэн ихнаяд төгрөг зарцуулагддаг. Гэтэл Эх нялхсын төвд ханиад хүрээд хэвтэж байгаа хүүхдийн тасаг энгийн айлын 00 өрөөнөөс жижиг талбайтай, эх хүүхэд хамт эмчлүүлэх боломж хомс байна. Иймд Эрүүл мэндийн сайд шинээр баригдаж буй эмнэлгийн стандарт болон засвар үйлчилгээнд анхаарал тавьж ажиллаарай. Түүнчлэн “Цалинтай Ээж Хөтөлбөр” -ийн хүрээнд олгогдож буй 50 мянган төгрөгийг амьжиргааны өртөг болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах нь зүйтэй. Мөн Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан 18 тэрбум төгрөгийг өвчтэй, зовлонтой хандив тусламж гуйсан хүүхдүүдийн эмчилгээний зардалд хуваарилдаг байх талаар санал дэвшүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, ХЗБХ зэрэг хэд хэдэн байнгын хорооны гишүүн. Саяхан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцах үеэрээ сурагчдын үе тэнгийн дээрэлхэл, сургуулийн орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар соён гэгээрүүлэх ажлыг Боловсролын Яам болон Цагдаагийн байгууллага хамтран зохион байгуулах, хүний эрхийн сургалтуудыг нас насанд тохирсон контентоор дамжуулан иргэдэд хүргэх зэрэг хэд хэдэн санал дэвшүүлсэн юм.