Ишцэдэн

Цэрэнхүү

Албан тушаал
Австри Клагенфурт Альтернатив эмчилгээний Тѳвийн захирал, УАУ-ны Хүндэт профессор
Мэргэжил
Судлаач, шинжээч
Салбар
Эрүүл мэнд
Туршлага
40 жил
И.Цэрэнхүү: Онош нь тодорхойгүй өвчнөөр шаналж буй иргэд олширлоо
2024.10.10
Эрүүл мэнд

И.Цэрэнхүү: Онош нь тодорхойгүй өвчнөөр шаналж буй иргэд олширлоо

Монголчуудын дунд тархсан өвчний 70-80 хувь нь системийн өвчин. Үүнийг эмчлэхэд монгол эм үр дүнтэй гэдгийг олон нийтэд танилцуулж, өөрөө 38 жор гаргаж, иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулан ажиллаж буй Судлаач И.Цэрэнхүүтэй ярилцлаа.

Австри улсаас Монголдоо ойр ойрхон ирдэг болжээ. Энэ удаа эх орондоо ирээд ямар ямар ажил амжуулав?

Монголдоо ирээд сар гаруй хугацаанд , сайхан амрахын зэрэгцээ, олон ажлаа амжуулж, нүүр тулсан уулзалтаа зохион байгууллаа. Хөвсгөл, Эрдэнэт, нийслэл хотод ажиллалаа. Нийт 1000 гаруй иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл хүргэж, жор бичиж өгч, эмчилгээний үр дүнгийн талаар иргэдийнхээ санал, бодлыг сонслоо. Системийн өвчний талаар иргэд болон эмч нар их сонирхож, судалдаг болсон сайхан мэдээ байна. Зарим системийн өвчний оношийг манай эмч нар сайн тогтоодог болжээ. 

Тухайлбал  васкулит буюу цусны өвчин. Энэ өвчнөөс дэлхийн эмч нар айдаг, хорт хавдар гэсэн үг.  Судсан дотор хана нь үрэвсэж, шилбэ гуяар маш жижиг улаан цэг гардаг. Хөдлөхөөр судас хагардаг учраас хөдөлгөөн хордог ийм өвчин. Хүүхэд, залуус их тусдаг. Энэ хүнд өвчнөөр 10 гаруй жил шаналсан бүсгүй манайхаас монгол эм авч уугаад эдгэрсэн гэж ирлээ. Манай улсад ДЭМБ-д нэр нь мартагдсан улаан бурхан зэрэг зарим өвчин илэрч, онош нь тодорхойгүй өвчнөөр шаналж буй иргэд олширлоо. Энэ удаа иргэдийн олонход тохиолдож буй хоёр өвчнийг онцолж ярих хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, 50-60 насны иргэдийн дунд зүрх хатгуулж, даралт өгсөж, урууддаг, зүүн гар тал руу мэдээ алдаж өвддөг, бачуурдаг, нойргүйдэх ийм зовиуртай, өвчин ихэсжээ. Манайхан шөнийн өвчин, морин төвөргөөн… гэх мэт янз бүрээр нэрлэж байна.

Энэ ямар өвчин бэ? Ямар шалтгаанаар биед ийм зовиур илэрч байна?

Үүнийг астам, зүрхний өвчин гэж оношилж байгаа ч шинжилгээгээр онош нь батлагдадгүй.  Яагаад гэвэл энэ нь зүрхний өвчин биш. Амьдралын буруу хэв маяг, стресс, хоол, хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, уушгины гол судасны үрэвсэл буюу судас агшиж, сунах үйл ажиллагаа алдагдсанаас иргэд энэ өвчнөөр өвчилж байна. Сая ирэхдээ ийм өвчин зовиуртай хүмүүс хэрэглэж болох “Бачуурах” гэсэн шинэ жор авчирсан, иргэд Цэрэнхүү сан дээрээс очиж авч болно.

Хоёрдугаарт, маш олон хүмүүс нурууны өвчний талаар асуудаг. Тонгойхоор нуруу тэнийдэггүй, зарим нь тонгойж болохгүй нуруу гацдаг болсон. Шөнө нуруу маш их өвддөг  гэж зовиураа бичиж, нурууны зургаа илгээж зөвлөгөө авсан. Ийм тохиолдолд хөдөлгөөнөөс шалтгаантай нурууны өвчин байх боломжтой ч яагаад шөнө нуруу өвдөж байна вэ гэсэн асуулт гарч ирсэн юм. Нэлээд судаллаа, энэ өвчний үед уух АНКИЛОЗ гэсэн шинэ жор гаргаж авчирлаа. Сан дээрээс эмчийн жоргүй авах боломжтой. Энэ монгол эмийг ууж байгаа хүмүүсийн өвчин, зовиур багасаж,гайгүй болж байна.

Судлаач И.Цэрэнхүү:

Гэтэл насан туршдаа нуруу нь өвдсөн хүн гурав, дөрвөн долоо хоног монгол эм уугаад яагаад гайгүй болж байна вэ гэсэн асуулт гарч, нэлээн их судалсны эцэст хариултаа оллоо. Хүний нуруунд давхардсан 4-5 булчин байдаг. Энэ булчингуудын завсар хооронд хөдөлгөөн хийхэд ялгардаг шингэн байдаг. Энэ нь нурууг уян хатан хөдлөх боломжоор хангадаг. Гэтэл энэ шингэн нь хүний амьдралын олон хүчин зүйлээс шалтгаалан багасаж, хуурайшиж, алга болдог. Ийм тохиолдолд булчингийн завсар наалдамхай сүүний хүчил ялгарч, нурууны хөдөлгөөнийг хязгаарлаж,зовиур илэрч, хазайлт өгч, булчинд үрэвсэл үүсгэдэг. Үүнээс улбаатай иргэд насан туршдаа нурууны өвчтэй болж байна. Үрэвсэл эрүүл мэндэд ямар хор уршиг дагуулдгийг манайхан мэднэ.  Энэ зовиур 40-60 насныханд илүү их ажиглагддаг.

Мөн юра буюу үе мөчний үрэвслийн өвчин бага балчир хүүхдүүдэд ажиглагдаж байгаа учраас жороо 5 наснаас эхлэн ууж болохоор өөрчиллөө. Өнөөдрийн байдлаар миний зохиосон 38 жор байна. Удахгүй жоруудаа патентжуулах юм.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролд та багагүй  хувь нэмэр оруулж, цахим хуудсаараа дамжуулан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл тогтмол хүргэдэг. Таныг сонсож, дагаж буй хүмүүс цөөнгүй бий. Энэ удаа иргэдэд юу гэж зөвлөх вэ?

Монголчууд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд , өөрөөсөө шалтгаалах зүйл дээр хариуцлагатай хандаарай. Сайн унтаж амар, дасгал хөдөлгөөн хий, алх, зөв зохистой хооллож хэвшээрэй.  Сошиалд чанартай бага цаг гарга. Манайхан бусдын хэрэгт дэндүү оролцож, шүүж, шүүмжилж, доромжилж сэтгэл, санаагаар өөрийгөө өвчлүүлж байна. Хүн бүрт био энерги гэж бий. Үүнийгээ хамгаал, өөртөө хайртай байгаарай.

Гэхдээ хувь хүнээс шалтгаалахгүй агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй бадал гэх мэт олон хүчин зүйлс бий. Миний хувьд Засгийн газарт урд хөршөөс оруулж ирж буй хүнсэндээ хязгаар тавих хүсэлт гаргаад гурван жил боллоо. Хүнсэнд хязгаар тавихад хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлөхгүй. Энэ бол зах зээлээ хамгаалж байгаа юм.

Цаг зав гаргаж, ярилцлага өгсөн танд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ