"Эргэх холбоо" нэгдсэн алба зүүн аймгуудад ажиллаж байна
Иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллах үүднээс Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдсэн ажлын албатай ажиллаж 8, 9 дүгээр сард бүсийн сумдадаа хүрч уулзалт зохион байгуулсаар байна.
УИХ-ын гишүүд чуулган завсарласан тул сонгогдсон тойрогтоо ажиллаж Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдад иргэдтэй уулзалт хийж байна.
Өнөөдрийн хувьд Баян-Адарга, Норовлин, улсын тэргүүний Дадал сумын иргэдтэй уулзалт хийлээ. Иргэд сумандаа, нийгэмд тулгамдаж буй асуудал, ахиц дэвшил, алдаа оноотой шийдвэрийг дэнслэн хэлж асуулт асууж, эргэх холбоо хөтөлбөрийг дэмжиж ирсэнээ илэрхийлж байна. Иргэдийнхээ саналыг сонсож ирэх сарууд, 2024 оны намрын чуулганаар дэвшүүлж ажиллах юм.
100 ЖИЛ НЬ БОЛЖ БУЙ БИНДЭРИЙН СУРГУУЛЬД БАЙГАЛИЙН УХААНЫ КАБИНЕТ БАЙГУУЛАХААР БОЛЛОО
“Эргэх холбоо” хөтөлбөрийн уулзалтууд Зүүн бүсийн аймгуудын сумдад үргэлжилж байна. Хэрлэн сумын Өлзийт, Тахилгат тосгоны иргэдтэй уулзсан бол Өмнөдэлгэр сум, Гурванбаян тосгон, 100 жилийн ой нь тохиолдож буй Биндэр ЕБС-ийн багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар УИХ, Засгийн газрын бүтэц, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, төсвийн онцлогоос дурдаж иргэдээ сонсож, тэдний асуултад хариуллаа. Өнөөдрийн сүүлийн уулзалтаар харин Биндэр ЕБС-ийн тэгш ой энэ сарын 12-нд болохтой холбогдуулан тус сургуульд Байгалийн ухааны кабинет шинээр байгуулж өгөх эрхийн бичгээр бэлэг барьлаа.
“Эргэх холбоо “ хөтөлбөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат суманд үргэлжиллээ.