МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХӨВСГӨЛ,ГАЛТ СУМ: Ирээдүйгээ хамтдаа төлөвлье уулзалт, хэлэлцүүлэг хийж хамтдаа чадна хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэв
2024.09.11
Орон нутгийн хөгжил

ХӨВСГӨЛ,ГАЛТ СУМ: Ирээдүйгээ хамтдаа төлөвлье уулзалт, хэлэлцүүлэг хийж хамтдаа чадна хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэв

УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан хуулиудыг сурталчлах, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.

Сумдуудын хувьд нийтлэг нэг асуудал нь хот төлөвлөлт сум төлөвлөлт байна. Буруу төлөвлөлтөөс улбаатай хор хөнөөл өндөр байгааг иргэд шүүмжилж байна. Тоосжилт, автозам, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлуудад хамгийн их сэтгэл дундуур байна.

Мөн Хөвсгөл аймгийн сумдуудаар эрчим хүчний доголдол ихтэй байна.
Өрхийн үйлдвэрлэл хувьд санаачилга өндөртэй байгаа ч ЖДҮҮ, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого үгүйлэгдэж байгааг онцоллоо.

Галт сум Мөрөнгийн чиглэлийн хатуу хучилттай босоо тэнхлэгийн замыг холбосон гүүртэй болох болон 35 Мгб хүчдэл бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах мөн сумын төвөөр эвдэрсэн зам талбайг засаж сайжруулуулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн яаралтай тасагт тоног төхөөрөмж хангалтгүй байна.

Хөдөлмөрч ард түмэн Галтынхандаа дахин баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд УИХ гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ажлын алба 2024-2028 онд та бүхэндээ хөгжлийн түүчээ болж ажиллахаа илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ