МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.09.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эрчим хүчний тусгаар тогтнол

Өнөөдөр улстөрийн хэлмэгдэгсдийн өдөр. 1921-1990 хүртэл 30.000 хүнийг устгасан аймшигтай үзэл санааны аллага социализмын үед хийгдсэн. Одоо ч хийгдсээр л байна.

Монголын төлөө гэсэн хүн болгоныг өнгөрсөн хугацаанд үндэсний дайсан, хужаа гэсэн нэртэй болгосон. Үүний золиос нь өнөөдөр та бидний дунд хүндлэгдэх ёстой эрхмүүд юм. Нийгэмд буруу ойлгогдож, хүртэх ёстой хүндлэлээ хүртэж чадахгүй яваа тэдний түүхийг харсан улстөрчид зориг гаргаж дуугарахаас айж, галтай хүнд сэдвүүдээс дөлж, өөрийн хувийн карьер гэх ухаантай том төлөвлөгөөгөө бодож жижигхэн эрх ашгаар том үнэт зүйлээ гээсээр өнөөг хүрж.
Монгол улс парламентаа хүчирхэгжүүлж 126 гишүүнтэй болж намын жагсаалтаар 48 гишүүдийг сонгох боломж олгосноор том эрх ашгийн төлөө дуугарах хүмүүст орон зай гаргасан гэж бодож байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ гишүүний хувьд ямар ч дарамт, шахалт, айдсаас үл хамаарч Ардчиллын төлөө байх үүрэгтэй гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ