УИХ-ын гишүүн О.Саранчулуун
2024.09.12
Эрүүл мэнд
О.САРАНЧУЛУУН: ICF-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН
ДЭМБ-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ ICD болон ICF ангиллыг хослуулан ашиглахыг зөвлөдөг. Тодруулбал, хөдөлмөрийн чадвар алдалтын ICD үнэлгээ нь өвчний оношоор үнэлдэг бол ICF нь өвчтөний үйл ажиллагааны алдагдлаар ангилдаг.
О.Саранчулуун: ICF бол дэлхийн олон оронд хэрэгжиж байгаа. Манай улсын хувьд яригдаж олон оролдлогууд хийгдэж, орчуулагдаж, янз бүрийн мэргэжилтнүүд оролцоод олон жил болчихсон боловч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй байна.
Үүнийг одоо хийж өөрчлөлт оруулахгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, халамж байгаа онохгүй байна гэдэг зүйлүүд яригдсаар л байна. Тиймээс бид үүнийг өөрийн нөөц боломж дээр тулгуурлаад олон улсад хэрэгжиж байгаа сайн жишгийг нь аваад өөрийн улсад тохирсон сайн хувилбарыг боловсруулж эрүүл мэндийн боловсрол тэр ч байтугай тээвэр, барилга гээд олон салбарт ашиглах хэрэгтэй байна. Үүнийг хийх цаг хугацаа нь болсон.