2024.09.23
Улстөр
СОНГУУЛИЙН ХОРООД “СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР-10.11” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод 2024 оны есдүгээр сарын 13-аас эхлэн амралтын өдрүүдэд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, 2024 оны 10 дугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байна.
Түүнчлэн санал тоолох автомат төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, турших боломжоор сонгогчдыг хангаж байгаа юм. Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг энэ сарын 21, 22, 28, 29-ний өдөр үргэлжилнэ.
ШИНЭ МЭДЭЭ
ГҮРЖ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
2024.11.11
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.10.21
Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийлээ
2024.10.10
ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2024.10.07
НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2024.09.02