МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УВС: Усжуулалтын системийг сэргээж, хадлан болон бусад тариалалтын ургамлын эргэлтийн талбайг нэмэгдүүлнэ
2024.09.24
Орон нутгийн хөгжил

УВС: Усжуулалтын системийг сэргээж, хадлан болон бусад тариалалтын ургамлын эргэлтийн талбайг нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн 4 жилд Увс аймагт амжилттай хэрэгжсэн "Шинэ хөдөө" төсөл ирэх жилүүдэд ХАА-н дэд бүтцийг бий болгоход түлхүү анхааран ажиллах болно гэв.

Үүний нэг нь Увс аймгийн томоохон голуудыг түшиглэсэн хуучны усжуулалтын системийг сэргээж, хадлан болон бусад тариалалтын ургамлын эргэлтийн талбайг нэмэгдүүлэх явдал юм.

Энэ хүрээний эхний ажил болгож Чандманы Улаантолгойн усжуулалт болон үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах хөрөнгийг ирэх жилийн төсөвт тусгахаар ажиллаж буй.

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонболд танилцуулгадаа, Чандманы Улаантолгойн үерийн хамгаалалт нь 1980 онд ашиглалтад орсон. 2005 онд их засвар хийгдсэн ч одоогийн байдлаар хиймэл нуур нь лаг шавраар дүүрсэн, далангийн түвшин элэгдэж намссанаас жил бүрийн хавар Улаангом-Боршоо чиглэлийн ОУ-ын чанартай автозам дээгүүр шар усны үер хальж улсын болон иргэдийн хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүсдэг тухай танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ