2024.09.25
Орон нутгийн хөгжил
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
Зүүн бүсийн аймгуудаас УИХ-д сонгогдон ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нарын 6 гишүүний нэгдсэн ажлын алба тойрогтоо ажиллаж, "Эргэх холбоо" хөтөлбөрөө танилцууллаа.
Тэд нийт 22 хоногт 7000 км явж, 45 сум, 4 тосгон, 9 багийн 5000 орчим иргэнтэй биечлэн уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ЭРГЭХ ХОЛБОО хөтөлбөрөө танилцуулжээ.
Уулзалтуудад оролцсон ард иргэдийнхээ хэлсэн санал бүрийг нэг бүрчлэн сонсож, биелүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ УИХ-ын гишүүд илэрхийллээ.
Тэд эргэх холбоотой, энгийн даруу, эх оронч байж, зүүн бүсийн хөгжлийн төлөө зүтгэх болно гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16