2024.09.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
“ШИНЭ ХӨДӨӨ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТРАКТОР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өнөөдөр Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс Хэнтий аймагт “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 трактор, хадлангийн салааны тоног төхөөрөмжүүдийн хамт гардуулан өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнгөрсөн жил “Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн иргэд, ХХААХҮ-ийн дэд сайд асан, УИХ-ын М.Ганхүлэгийн хамт уулзахад малчдыг өвс, тэжээлээ хоршиж, хамтран бэлтгэхэд дундын тоног төхөөрөмж шаардлагатайг иргэдийн зүгээс уламжилсан нь ийнхүү биеллээ оллоо.
Түүнчлэн оны өмнөхөн “Шинэ хөдөө” хөтөлбөрийг эхлүүлж улсын төсөвт зардлыг нь тусгуулсан юм.
Үүний үр дүнд анжис, хөрс боловсруулах олон үйлдэлт төхөөрөмжүүд, үр тариа үрлэгч, ургамал хамгааллын бодис цацагч, энгийн хадуур, дискен хадуур, наран тармуур, боогчийн хамт нийт 35 тоног төхөөрөмж, тракторуудын хамт гардуулж өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25
МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16